ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Улс төр

Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан хэргүүдийг шалгах ажлын хэсэг байгууллаа

Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан хэргүүдийг шалгах ажлын хэсэг байгууллаа

Засгийн газрын өнөөдрийн (2026.07.21) ээлжит бус хуралдаанаар иргэдийг орон сууцанд оруулна хэмээн захиалга авч, барилгаа хугацаанд нь ашиглалтад оруулаагүйтэй холбоотой асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Мөн захиалга авсан ч баригдаж дуусаагүй, ашиглалтад ороогүй барилгуудыг хуульд заасны дагуу дуудлага худалдаанд оруулж, улсын орлого болгосны дараа уг хөрөнгөөр иргэдийн хохирлыг барагдуулах арга хэмжээг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Үүнтэй холбоотойгоор хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн хохирлыг барагдуулахад онцгойлон анхаарч ажиллах юм байна.

Засгийн газраас дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

  • Орон сууцны захиалгын гэрээ байгуулсан ч хугацаандаа ашиглалтад оруулаагүй аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг олон нийтэд ил тод мэдээлдэг болно.

  • Захиалгын гэрээний дагуу орон сууцаа барьж ашиглалтад оруулаагүй компаниудыг "хар жагсаалт"-д бүртгэж, тусгай зөвшөөрлийг нь цуцлах эрх зүйн зохицуулалтыг бий болгоно.

  • Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй атлаа газар шорооны болон каркас угсралтын ажлыг эхлүүлдэг зөрчлийг таслан зогсоох чиглэлээр Барилгын тухай хуулийн хэрэгжилтийг холбогдох байгууллагуудтай хамтран хангуулах арга хэмжээ авна.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг боловсруулж байгаа талаар ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан мэдээллээ. 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна