2026.08.21-ний өдөр “Урьхан” хочит Б.Чинбат нь цагдаа, прокурор хөрөнгөжсөн хурандаа нартай бүлэглэж жирийн иргэнийг шоронд хорьж бизнесийг нь дээрэмдэхээр улайрч байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр дэлгэгдсэн.
Тус мэдээллээр иргэн В.Ганзориг гэх хүнийг хилсээр шоронд хорьж байгаад түүний эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй компанийн тусгай зөвшөөрлийг нь дээрэмдэх ажиллагаа явагдаж байгаа үйл явдал мэдээлэгдсэн. Энэхүү үйл ажиллагаанд нь холбогдсон байж болзошгүй гэх хууль хяналтын байгууллагын эрх бүхий шүүгч, прокурор, цагдаа нарын зураг ил ч нийтлэгдээд байгаа юм.
Тухайлбал, Улсын Улсын ерөнхий прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Доной, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Гансэлэм, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Батсайхан, Пээдгэр хочит Эрдэнэбаяр, Цээж хочит Ууганбаяр нар оролцсон гэжээ.
Хилс хэрэг гэдгийн учир нь, 2022 онд “Урьхан” хочит Б.Чинбат нь иргэн В.Ганзоригийн эзэмшлийн Глиймстар ХХК-ийн эзэмшлийн Булган аймгийн Бүрэнхангай сумын нутаг дэвсгэрт байрлах МV-021972 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 5 сая ам.доллараар худалдан авах хүсэлт тавьсных нь дагуу худалдсан байдаг. Улмаар Б.Чинбат нь тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийг өөрийн эзэмшлийн Вайнд Майнд ХХК-руу шилжүүлж аваад олборлолтын үйл ажиллагаа явуулж 140 кг алт олборлож 50 орчим тэрбум төгрөг болгон авсан байна.
2025 онд Б.Чинбат нь В.Ганзоригтой дахин хамтран ажиллах хүсэлт гаргасны дагуу хамтран ажиллахаар болж В.Ганзоригийн эзэмшлийн Хамтын эх булаг ХХК-ийн эзэмшлийн ашиглалтын MV-022106 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд олборлолтын үйл ажиллагааг явуулж 20/80 хувиар ашгийг хувааж авах, 80 хувийн Б.Чинбат, 20 хувийг нь В.Ганзориг авахаар харилцан тохиролцсон байна.
Тус ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас Б.Чинбат нь 420 кг алт олборлож 240 орчим тэрбум төгрөг нийтдээ Б.Чинбат нь 2022 болон 2025 онуудад иргэн В.Ганзоригийн эзэмшлийн компаниудын нэр дээрх талбайгаас нийтдээ 300 орчим тэрбум төгрөг олсон байна.
Тодруулбал Б.Чинбат 2022 онд 14 гаруй тэрбум төгрөгийг В.Ганзоригт өгөөд харин тухайн ондоо 50 орчим тэрбум төгрөг, 2025 онд 250 орчим тэрбум төгрөг нийтдээ 300 орчим тэрбум төгрөг олчээ.
Улмаар Б.Чинбат нь иргэн В.Ганзоригийн эзэмшлийн Хамтын эх булаг ХХК-ийн MV-022106 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн үлдсэн хэсэгт олборлолтын үйл ажиллагааг явуулах хүсэлт гаргасныг В.Ганзориг зөвшөөрөөгүй нь улмаас чи зөвшөөрсөн зөвшөөрөөгүй чиний эзэмшлийн талбайг дээрэмдэж авна гэж сүрдүүлэг хийж, хууль хяналтын байгууллага миний гарт гэж дарамталж айлгах болсон байна.
Иргэн В.Ганзориг арай ч ийм зүйл болохгүй байлгүй гэж бодож явтал яг Урьхан хочит Б.Чинбатын хэлсэнчлэн Б.Чинбатын гарын хүн гэгдэх н.Ариунболдыг В.Ганзоригийг залилсан гэх асуудлаар хэрэг үүсгүүлсэн талаар иргэн В.Ганзориг мэдээлж байгаа юм.
Иргэн В.Ганзоригт прокурорын байгууллага 2026 оны 08 сарын 04-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж улмаар 2026 оны 08 сарын 05-ны өдрийн 16 цагт мөрдөгч прокурорын дуудах хуудсаар дуудан ирүүлэхийг В.Ганзоригт мэдэгдсэн байна. Гэтэл тухайн цаг хугацаанд В.Ганзориг нь Хөвсгөл аймагт ажлаар явж байгаа талаар мэдэгдэж нотлох баримтын хамт мөрдөгдөж хүргүүлсэн байна. Гэвч мөрдөгч В.Ганзоригоос ирүүлсэн баримтыг нууж прокурор нь түүнд дүр эсгэн итгэж хуйвалдан тухайн баримтыг шүүхэд нууж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж 2026 оны 08 сарын 10-ны өдөр цагдан хориулсан байдаг.
Гэтэл цагдаа, прокурор, шүүх оролцсон зохион байгуулалттай ажиллагааг 2026 оны 08 сарын 21-ний өдөр задарсан хэрэгт амралтын 2 өдөр өнгөрөнгүүт цагдаагийн байгууллага олон нийтэд урьхан хочит Б.Чинбат хэрэгт ямар ч хамааралгүй мэтээр ярьж, цагдаагийн байгууллагын нэр хүндийг олон нийтэд унагааж байна.
Тэгэхээр Б.Чинбат нь хууль хяналтын байгууллагад ямар их танил талтай, их хэмжээний мөнгөтэй вэ гэдэг хардлага ч үүсч байна.
Цагдаагийн байгууллагын хэвлэлийн хурал гэдэг бол төрийн цагдаагийн байр суурь байх ёстой болохоос хэрэгт хамааралтай оролцсон үйл баримт мөрдөгчийн өөрийгөө хамгаалсан мэдэгдэл байж болохгүй. Энэ асуудлыг Монгол Улсын ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд, Ерөнхий прокурор, АТГ анхааралдаа авч удахгүй шалгах байх гэсэн хүлээлт байна.




