ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Дэлхийд

Австралид 15 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг аав, хүү хоёр үйлджээ

Австралид 15 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг аав, хүү хоёр үйлджээ

Австралийн Сидней хотын Бонди Бич орчимд ням гарагт болсон зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, олон хүн шархадсан ноцтой хэрэг гарлаа. New South Wales мужийн Цагдаагийн газар халдлагын улмаас нас барсан хүмүүсийн нас 10-аас 87 насны хооронд байгааг мэдээлсэн бөгөөд тэдний дунд 10 настай охин багтжээ.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр халдлагыг үйлдсэн хоёр этгээд нь аав, хүү байсан байна. 50 настай аав нь хэрэг гарсан газар дээрээ нас барсан бол 24 настай хүү нь хүнд шархадсан байдалтайгаар эмнэлэгт хүргэгдэж, амиа алдах өндөр эрсдэлтэй хэвээр эмчлүүлж байна.

Халдлага Еврей нийгэмлэгийн арга хэмжээний үеэр болсон бөгөөд албаныхан үүнийг санаатайгаар чиглэсэн, үзэн ядалтад суурилсан халдлага байж болзошгүй гэж үзэн шалгаж эхэлжээ.

Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе уг хэрэгт хатуу байр суурь илэрхийлж, “Энэ бол Еврей нийгэмлэгийг зориудаар онилсон халдлага” хэмээн мэдэгдсэн байна.

Тэрбээр амь үрэгдэгсдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж, шашин шүтлэг, үндэс угсаанаас үл хамааран иргэдийн аюулгүй байдлыг хангах нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт гэдгийг онцолжээ.

Энэхүү хэрэг нь Австралийн сүүлийн жилүүдэд гарсан хамгийн олон хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагуудын нэг юм.

 

Эх сурвалж: BBC

 

 


 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Гадаад мэдээ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна