ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Дэлхийд

Энэ оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн БНСУ-ын сургуулиуд сургуулийн орчинд гар утас хэрэглэхийг хориглоно

Энэ оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн БНСУ-ын сургуулиуд сургуулийн орчинд гар утас хэрэглэхийг хориглоно

Өмнөд Солонгосын (БНСУ) Үндэсний Ассемблей 2025 оны наймдугаар сард “Чо Жун Ахлах сургуулийн боловсролын тухай хууль”-ийг өөрчилсөн бөгөөд үүгээр 2026 оны хичээлийн шинэ жилээс буюу гуравдугаар сарын 1-нээс эхлэн бага, дунд, ахлах сургуулиудад хичээлийн цагаар гар утас болон бусад ухаалаг төхөөрөмж (смартфон, таблет гэх мэт) хэрэглэхийг албан ёсоор хориглосон. Энэ хууль нь сурагчдын смартфон донтолтыг бууруулах, сургалтын чанарыг сайжруулах, анхаарал төвлөрүүлэхэд чиглэсэн байна.

Солонгост смартфон донтолт маш өндөр 2023-2024 оны судалгаагаар өсвөр насныхны 37-43% нь сошиал медиа сургалтын чанарт саад болж байна гэж хариулсан бол, 22% нь утсаа ашиглаж чадахгүй бол сэтгэл түгшдэг гэжээ. 
 Сурагчдын анхаарал төвлөрөлт буурч, сургалтын чанар муудаж, сэтгэл зүйн асуудал нэмэгдэж байгааг эцэг эх, багш, улстөрчид удаан хэлэлцсэн.
 Өмнө нь 2023 оноос Боловсролын яамны удирдамжаар ихэнх сургууль өөрсдөө хориг тавьж байсан ч одоо улсын хэмжээнд хуулиар баталгаажуулав.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Солонгос

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна