ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Барилгын салбарын 2026-2028 оны 3 талт хамтын хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа

Барилгын салбарын 2026-2028 оны 3 талт хамтын хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өнөөдөр /2026.04.09/ барилгын салбарт ажил, хөдөлмөр эрхэлж байгаа нийт алба хаагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хүрээнд Барилгын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын барилгын нэгдсэн холбооны удирдлагуудтай барилгын салбарын 2026-2028 оны 3 талт хамтын хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа. 

Энэхүү 3 талт хэлэлцээр нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг баримталсан бөгөөд салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, барилгын салбарт ажлын байрыг нэмэгдүүлэх, цалин хөлсийг  хүн амын бодит хэрэгцээг хангахуйц түвшинд хүртэл өсгөх, норм, норматив, төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар, төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны талаар тусгаснаараа илүү онцлогтой юм. 

Энэ үеэр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан барилгын салбарын албан хаагчдын хөдөлмөрлөх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, салбарын хууль эрх зүйн орчныг илүү сайжруулахаас гадна хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологийн чиглэлийн судалгааны зэрэг ажлыг гүйцэтгэх, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэргээр олон талаар хамтран ажиллах боломж бүрдсэн гэдгийг тодотголоо.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:ХББОСЯ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна