ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Дэлхийд

79 настай ч хараа нь муудаж буй эхнэртээ зориулж үс засалт, нүүр будалт сурчээ

79 настай ч хараа нь муудаж буй эхнэртээ зориулж үс засалт, нүүр будалт сурчээ

Канадын Альберта мужийн 79 настай нэгэн эрэгтэй эхнэртэйгээ 50 жил ханилсан бөгөөд эхнэр нь үргэлж гоо сайхандаа анхаарал хандуулж, өөртөө итгэлтэй байхыг эрхэмлэдэг байжээ. Гэвч сүүлийн үед түүний хараа муудаж эхэлснээр өдөр тутмын үс засалт, нүүр будалт хийхэд маш хүнд болж, үсний индүүгээрээ өөрийгөө түлэх тохиолдол ч гарч байсан байна.

Тиймээс тэрбээр эхнэрээ өмнөх шигээ гоо үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэйг мэдрүүлэхийн тулд “Delmar College of Hair and Esthetics” гоо сайхны коллежид очжээ. Тэнд түүнийг оюутан болон манекен дээр сургаж, буржгар индүү хэрхэн аюулгүй хэрэглэх, арьсыг хамгаалах, бас нүүрний будалт (ялангуяа сормуусны будаг түрхэх) зэргийг зааж өгсөн байна.

Сургуулийн захирал Карри Ханна хэлэхдээ “Тэр эрэгтэй маш сайхан сэтгэлтэй, эхнэрээ хайрладаг хүн. Ийм зүйл хийх эрэгтэй хүн цөөхөн. Энэ нь биднийг бүгдийг уйлуулж, сэтгэл хөдөлгөсөн” гэжээ.

Хожим нь хоёул сургуульдаа ирж, талархлаа илэрхийлсэн бөгөөд эхнэрийнх нь үс засалт маш гоё болж байгааг хараад баяртай байсан гэнэ.

Энэ түүх нь зөвхөн үс, будалтын тухай биш жинхэнэ хайр, халамж, хүндэтгэлийн илэрхийлэл юм. 

Эх сурвалж: People

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна