ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Улс төр

ЖДҮ-ийн зөвшөөрөл, төрийн үйлчилгээний талаар сургалт, хэлэлцүүлэг болно

ЖДҮ-ийн зөвшөөрөл, төрийн үйлчилгээний талаар сургалт, хэлэлцүүлэг болно

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ”-д ирэх 7 хоногт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРӨЛ, ҮЙЛЧИЛГЭЭ” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг болно.

 

Сургалт, хэлэлцүүлгээр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, холбогдох зөвшөөрөл, мэдэгдлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэнэ.

 

Мөн төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдлыг нэмэгдүүлэх, үйлчилгээний шат дамжлагыг хялбаршуулах, цахимжуулах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр төрийн байгууллага, бизнес эрхлэгчид болон мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх, санал солилцох тул иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

 

Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон түүний харьяа байгууллагуудаас олгодог зөвшөөрөл, мэдэгдэл, лавлагаа, тодорхойлолт болон бусад төрийн үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг хүргэх тул иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

 

Байршил: Засгийн газрын XI байр, 1 давхарт Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв” 

Хэзээ: 2026.11.16 

Цаг: 10.00

Холбоо барих утас: 51-263700

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:ЭЗХЯ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна