ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Нийгэм

“Ухаалаг, аюулгүй цахилгаан хэрэглээ” өдөрлөг 2026 оны 05 сарын 04-08-ны өдрүүдэд болно

“Ухаалаг, аюулгүй цахилгаан хэрэглээ” өдөрлөг 2026 оны 05 сарын 04-08-ны өдрүүдэд болно

УБЦТС ТӨХК нь нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд “Ухаалаг, аюулгүй цахилгаан хэрэглээ” уламжлалт өдөрлөгийг нийслэлийн бүх дүүрэг дэх харьяа салбар төвүүдийнхээ хэмжээнд энэ сарын 04-08-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

 

Жил бүр зохион байгуулдаг “Ухаалаг, аюулгүй цахилгаан хэрэглээ” өдөрлөг нь хэрэглэгчдийн эзэмшлийн цахилгаан хангамжийн шугам, тоноглолын ашиглалтын аюулгүй байдлыг хангуулж, эрсдэлийг бууруулах зорилготой. Тиймээс энэхүү арга хэмжээг 2025 оноос илүү өргөжүүлж, төвөөс алслагдмал оршин суудаг хэрэглэгчдэдээ зориулж цахилгаан эрчим хүчний бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх, мэдээлэл зөвлөгөө өгөх явуулын цэгүүдийг ажиллуулдаг болсон билээ. 

 

/Явуулын цэгүүдийн мэдээллийг холбогдох зургаас авна уу/

Энэ удаагийн өдөрлөгийг ч мөн хэрэглэгчдэд үр өгөөжтэй байхад анхаарч, өмнө жил хийсэн ажил үйлчилгээг улам нэмэгдүүлэн дараах ажил, үйлчилгээг хийж үзүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд:

Хэрэглэгчийн гадна цахилгаан хангамжийн аюулгүй байдалд үзлэг хийнэ;

220В-ын оруулгын кабель утас болон автомат солих айл өрх хэрэглэгчийн ажлын захиалгыг хүлээн авч, үнэ төлбөргүй хийж гүйцэтгэнэ;

Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ болон хэрэглэгчийн эзэмшлийн цахилгааны дэд өртөө, шугам тоноглолд үзлэг хийх ажил үйлчилгээний гэрээ байгуулна, сунгана, мэдээлэл шинэчилнэ (Явуулын цэгүүд);

Ухаалаг тоолуурын ажиллагаа, цахилгааны үнэ тариф, төлбөр тооцоолол, хэмнэлттэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгнө (Явуулын цэгүүд);

Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх хүсэлтэй хэрэглэгчдэд мэдээлэл, зөвлөгөө өгнө (Явуулын цэгүүд);

Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх бүхий харьяа нутаг дэвсгэрийн Засаг захиргааны нэгжээс сонгогдсон 12 айл өрх (СХД 2, БЗД 2, ХУД 2, БГД 1, СБД 1, ЧД 1, НД 1, Зуслан 1, Төв аймаг 1)-ийн гадна оруулгын утас, гэр доторх цахилгаан холболтыг үнэ төлбөргүй шинэчилж өгнө;

Хөдөлгөөнт машин механизмаар үйлчилгээ үзүүлдэг жолооч, ачигч нарт цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугамын ойр орчимд ачаа өргөх, газар өрөмдөх, ухах болон хөдөлгөөнт механизмаар ажил гүйцэтгэх үед мөрдөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:УБЦТС

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна