УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар шуурхай хуралдаж, төрийн үрэлгэн бүтэц болон дэд сайд нарын томилгоотой холбоотой асуудлаар Ерөнхий сайд Г.Занданшатарт шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл: Төрийн үрэлгэн бүтэц хэзээ, яаж буурах вэ. Татвар төлөгч аж ахуйн нэгжүүд хэцүү байдалд орж, түрүүчээсээ дампуурлаа. ААН-үүд хүнд байна. Нөгөөтэйгүүр төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж байгаа зэрэг ийм нөхцөлтэй байхад Засгийн газраас дэд сайдуудыг нэмж томилж, Монгол Улс нийт 40 сайдтай болж хувирч байна. Дэд сайд нарыг томилох шийдвэрээ цуцлахыг шаардаж байна. Үгүй бол Засгийн газрыг огцруулах хүртэл арга хэмжээ авна" гэлээ.






