ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Ерөнхий сайд Г.Занданшатар Давос-2026-д оролцохоор явна

Ерөнхий сайд Г.Занданшатар Давос-2026-д оролцохоор явна

Ерөнхий сайд Г.Занданшатар дэлхийн эдийн засгийн форумын 56 дахь жилийн чуулган буюу “Давос-2026” уулзалтад оролцохоор Швейцарын Давос-клостерс хот руу удахгүй мордоно.

Уулзалт 2026 оны нэгдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд болох бөгөөд дэлхийн 130 гаруй орны 3000 гаруй удирдагч, бизнес эрхлэгч, эксперт нар цугларч, геополитик сорилт, эдийн засгийн өсөлт, хариуцлагатай инноваци, хүний хөгжил зэрэг дараах таван үндсэн асуудлыг хэлэлцэх аж.

Үүнд:

Глобал хамтын ажиллагаа ба итгэлцлийг сэргээх - геополитик, худалдаа, аюулгүй байдал зэрэгт тулгамдсан хямралын үед нээлттэй, илэн далангүй харилцаа хэрэгтэй байна.

Шинэ өсөлтийн шинэ эх үүсвэрүүдийг нээх -технологи, инноваци, хөрөнгө оруулалт зэрэг эдийн засгийн асуудал.

Хүний нөөцөд хөрөнгө оруулах, ажлын зах зээлийн өөрчлөлт, чадварын шинэчлэл.

Технологийн хариуцлагатай хөгжүүлэлт - ялангуяа хиймэл оюун ухаан (AI) болон бусад шинжлэх ухаан технологиудыг ашиглах, хүртээмжтэй болгох.

Олон улсын эдийн засаг, байгаль орчны уялдаа -тогтвортой өсөлт, хүрээлэн буй орчны хэмнэлттэй хөгжлийн асуудлууд.

Үндсэндээ хөрөнгө оруулалт, технологи, AI-тай холбоотой хэлэлцүүлгүүд форумын гол сэдэв болно. 

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Г.Занданшатар

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна