УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат Монгол банкны eрөнхийлөгч болон газрын дарга нартай уулзжээ. Тэрбээр энэ талаар "Зээл олголт хүүгийн талаар баримталж буй бодлогын талаар ярилцлаа.
Банкны зээл хязгаарлалттай үeд иргэд ББСБ, аппликэйшн ломбард, иргэдээс хэт жилийн 30-60 хувь өндөр хүүтэй зээлийн дарамтад санхүүгийн хэрэгцээгээ хангах болж байгааг хэллээ.
Тэтгэврийн зээл олголт, батлан даалт, хүүгийн тооцоолол, орон сууц ипотeк зээл асуудлаар санал хүсэлтийг уламжиллаа. Мөн уг асуудлаар зохих хяналт шалгалт хийлгэхээр болсон.
Монгол банкны зүгээс УИХ-тай хамтран аль болох асуудлыг мөнгөний бодлого үнэ инфляци төгрөгийн худалдан авах чадвартай уялдуулан хууль эрхзүйн хүрээнд шийдэж байгаа бөгөөд ахмадын тэтгэврийн зээлийг уян хатан шийдэхэд Заавал байлгах нөөц, зээлийн эрсдлийн түвшин зэргийг бууруулж арилжааны банкуудад зээл сунгах, олгох, хүүг бууруулахад бодит дэмжлэг үзүүлж шийдсэн бөгөөд зээлийн батлан даалтын асуудалд арилжааны банкуудтай эрх хэмжээний хүрээнд зөвшилцөн анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн.
Мөн үнэ инфляци төгрөгийн ханш тогтвортой барихад төсөв санхүү, иргэд олон нийтийн идэвхтэй оролцоо чухал байна" гэжээ.






