БНХАУ-ын иргэн Ли Жан Хуа Олгой булаг компанийн асуудлын талаар өнөөдөр /2025.12.9/ мэдээлэл хийв.
Тэрбээр ”Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байрлах Олгой булаг компанийн Төхөм уурхайтай 2017 оноос хамтын ажиллагааг эхлүүлж, гэрээ хийсэн. Гэрээний нийт хөрөнгө оруулалт 51 тэрбум төгрөг болж, тээвэрлэлтийг зардлыг манай компанийн зүгээс гаргасан. Гэрээнд заагдсаны дагуу 52 хувийн хувьцааг бидэнд олгох ёстой байсан. Манай зүгээс олборлолт, тээвэрлэлт, зам тавих зэрэгтэй холбоотой хөрөнгө оруулалтыг хийж дууссан. Гэвч бидэнд одоог хүртэл гэрээнд заагдсан хувьцаагаа олгоогүй, тусгасан нөхцөл шаардлагыг биелүүлээгүй учраас бид хууль шүүхийн байгууллагад хандсан.
Хэдий энэ хэргийг хууль шүүхийн байгууллагад өгсөн боловч Олгой булаг кампанийн талаас биднийг удаа дараа сүрдүүлж айлган, дарамталсан. Тухайн үйлдэл нь бидний сэтгэл санаа болон аюулгүй байдалд маш ноцтойгоор хүндээр тусаж байгаа.
Мөн хөрөнгө оруулагч миний нэр хүндэд халдаж цахим орчинд ташаа мэдээллийг олноор тарааж байгаа учраас би уг мэдэгдлийг хийж байна.
Гэрээнд заасны дагуу хөрөнгө оруулагчийн талаас шаардлагатай бүх хөрөнгө оруулалтыг хийсэн. Үүнд 100 гаруй машин, техник тоног төхөөрөмж, 20 км сайжруулсан зам, засварын ажил, уул уурхайн кемпийн бүтээн байгуулалт тохижилтын ажил болон хөрс хуулалт тээвэрлэлт, Төхөмийн уурхайн Монгол Улсад төлөх ёстой байсан бүх татвар хураамжийг төлсөн боловч бидэнд ямар ч ашиг олгоогүй. Хамтын ажиллагаа элүүлснээс зургаан сарын дараа 2017 оны арванхоёрдугаар сарын 5-нд “Нэг бүс нэг зам” нэртэй нүүрсний олборлолтын компанийг байгуулсан.
Хувьцаа эзэмшигчийн хувьд миний төрсөн охин Сун Ляна 51 хувь, Олгой булаг ХХК 44 хувь, Чимэдсүрэн таван хувийг эзэмших ёстой. Энэ гэрээний дагуу “хөрөнгө оруулагч талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч компанитай хамтран ажиллахгүй” гэсэн заалт байгаа боловч 2020 оны Covid-19 цар тахлын улмаас Монгол Улсад ирэх боломжгүй болж, Олгой булаг компанийн олборлолтын ажлыг дангаар хийж эхэлсэн. Энэ үеэс эхлэн тус компани гэрээний заалтыг зөрчиж, хөрөнгө оруулагчийн талын хамтын ажиллагаанаас гарсан.
Нүүрсний нийлүүлэлт, тээвэрлэлтийг зогсоож, гуравдагч талтай хамтран олборлолт, тээвэрлэлт, борлуулалтыг зөвшөөрөлгүй хийж, маргаан үүсэж эхэлсэн. Маргааныг шийдвэрлэх гээд Олгой булаг компанитай хэлэлцээ хийх гэж уулзсан боловч Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатар нь “Та нар мөрийтэй тоглоод алдсан гэж бод. Бүгд манай талд байгаа” гэж хэлсэн. Монгол Улсын шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Хуулийн дагуу зөв шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна” гэв.





