Япон улс инфляц, үнийн өсөлтийн дарамтыг бууруулахын тулд иргэдийн орлогоос татвар ногдуулахгүй доод босгыг нэмэгдүүлэхээр шийдвэрийг энэ сарын 18-ны өдөр гаргалаа.
Шинэ зохицуулалтаар татваргүй орлогын босгыг өсгөж, уг хэмжээнд хүрэх хүртэлх орлогод татвар ногдуулахгүй болох юм. Ингэснээр иргэд цалингаасаа илүү их мөнгийг гар дээрээ үлдээх боломжтой болно.
Энэхүү арга хэмжээ нь үнийн өсөлтийн үед иргэдийн амьжиргааны дарамтыг багасгах, цалин нэмэх боломж хязгаарлагдмал нөхцөлд татварыг нь хөнгөлөх, өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх зорилготой.
Энэхүү татварын өөрчлөлт нь 2026 оны 4-р сараас, Японы дараагийн санхүүгийн жилээс хэрэгжиж эхлэхээр төлөвлөгдөж байна. Товчхондоо, цалин нэмэхийн оронд татварыг багасгаж, иргэдийн амьдралыг хөнгөлөх бодлого аж.






