Японы парламентын Доод танхимд эмэгтэй гишүүдийн тоо 2024 оны сонгуулийн дараа түүхэндээ хамгийн өндөр болж 73 (нийт 465 суудлын 15.7% орчим) болсонтой холбоотойгоор эмэгтэйчүүдийн жорлонгийн асуудал хурцаар тавигдаж байна.
Парламентын гол хурлын танхимын ойролцоо зөвхөн нэг л эмэгтэйчүүдийн жорлон байдаг бөгөөд түүнд 2 л кабинтай. Энэ нь 73 эмэгтэй гишүүн, эмэгтэй ажилтнууд, сэтгүүчид, зочид хувааж ашигладаг учраас хурлын өмнө урт дараалал үүсдэг аж.
Бүх Доод танхимын барилгад эмэгтэйчүүдийн жорлон 9 газар нийт 22 кабин, харин эрэгтэйчүүдийн 12 газар 67 кабинтай.
Парламентын ордон 1936 онд баригдсан бөгөөд тухайн үед эмэгтэйчүүдэд сонгох эрх ч байгаагүй. Иймээс анхнаасаа эрчүүдэд зориулагдсан байсан нь одоо ч харагдаж байна. 2025 оны 12-р сард 58 эмэгтэй гишүүн (улс төрийн 7 нам + бие даагчдаас) нэгдсэн өргөх хуудас гаргаж, эмэгтэйчүүдийн жорлонг нэмэгдүүлэхийг шаарджээ. Үүнд Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд ч гарын үсэг зурсан байна.






