ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Макрон: Венесуэлийн шилжилт тайван, ардчилсан байх ёстой

Макрон: Венесуэлийн шилжилт тайван, ардчилсан байх ёстой

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын удирдлаган дор 2026 оны  нэгдүгээр сарын 3-нд АНУ-ын зэвсэгт хүчин Венесуэл рүү томоохон цэргийн ажиллагаа явуулж, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог болон түүний эхнэр Силиа Флоресийг баривчилж, АНУ руу авчирсан. Мадуро одоо Нью-Йорк хотод хоригдож байна.

 

Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон уг асуудлаар Х-т байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Венесуэлийн ард түмэн өнөөдөр Николас Мадурогийн дарангуйллалаас ангижирч байгаадаа зөвхөн баярлаж байж болно. Николас Мадуро эрх мэдлийг булаан авч, үндсэн эрх чөлөөг гишгэж байгаагаар өөрийн ард түмний нэр төрийг хүндээр доромжилсон билээ.
Ойрын шилжилтийн үйл явц тайван, ардчилсан байж, Венесуэлчүүдийн хүсэл зоригийг хүндэтгэсэн байх ёстой. 2024 онд сонгогдсон дэд Ерөнхийлөгч Эдмундо Гонсалес Уррутиа энэ шилжилтийг удахгүй хангаж чадна гэдэгт найдаж байна.
Би бүс нутгийн түншүүдтэйгээ одоо идэвхтэй яриа хэлэлцээ хийж байна.


Франц улс бүрэн бэлэн байдалтай, сонор сэрэмжтэй байгаа бөгөөд ялангуяа энэ тодорхойгүй үед өөрийн иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах тал дээр бүхий л хүчин чармайлтаа гаргаж байна" гэж жиргэжээ. 

 

Энэ мэдэгдлийг Макрон Франц, Англи, Испани хэл дээр нийтэлсэн бөгөөд олон улсын хэвлэлүүд (BBC, Reuters, NYT,) зэрэг хэвлэлүүд иш татсан байна. Тэрбээр Мадурогийн дэглэмийг буруушааж байгаа ч АНУ-ын цэргийн оролцоог шууд дэмжээгүй, харин шилжилтийг ардчилсан байхыг онцолжээ.

 

АНУ Венесуэлийг “шилжилтийн үед түр удирдах” болно гэж зарласан бөгөөд Венесуэлийн асар их газрын тосны нөөцийг АНУ-ын компаниуд сэргээн засварлаж, ашиглах боломжтой болно гэжээ. 

 

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна