УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Оюутолгойн асуудлаар байгуулагдсан Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлт, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Байгуулагдсан цагаасаа хойш өнгөрсөн таван сарын хугацаанд уг хянан шалгах түр хороо нийт 13 удаа хуралдаж, 25 тогтоол баталж, нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 12 дугаар сарын 8, 10, 12-нд хийсэн.
Ийнхүү тус түр хороо үүргээ гүйцэтгэж дууссан тул татан буугдлаа.
Хянан шалгах түр хорооноос санаачилсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ хэлэлцэж баталснаар Монгол Улсын эрх ашиг хангагдана гэдэгт Хянан шалгах түр хорооны зүгээс үзэж байна.






