ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Дэлхийд

Юу ч хийдэггүй ч жилд 80 мянган доллар олдог хачирхалтай үйлчилгээ

Юу ч хийдэггүй ч жилд 80 мянган доллар олдог хачирхалтай үйлчилгээ

Shoji Morimoto гэгддэг Токиогийн иргэн “Юу ч хийдэггүй түрээсийн хүн” нэртэй өвөрмөц үйлчилгээ эрхэлдгээрээ олонд танигдсан.

Үйлчлүүлэгчид түүнийг тодорхой ажил хийлгэхийн тулд бус, зүгээр л хамт байлгах зорилгоор “түрээслэдэг”. Жишээлбэл, хамт хоол идэх, ямар нэг арга хэмжээнд дагаж очих, эсвэл хажууд нь чимээгүй суух гэх мэт. Тэр бараг яриа өрнүүлдэггүй, асуултад ч тун энгийн, товч хариулт өгдөг онцлогтой.

Энэхүү үйлчилгээгээ тэрбээр 2018 онд эхлүүлжээ. Тухайн үед хэвлэлийн компанид ажиллаж байхдаа “юу ч хийдэггүй хүн” хэмээн байнга шүүмжлүүлж, улмаар ажлаасаа гарсан байна. Үүний дараа Twitter (одоогийн X) хуудсандаа “юу ч хийдэггүй хүнийг түрээслэнэ” хэмээн бичсэн нь олон нийтийн анхаарлыг татаж, үйлчилгээ нь богино хугацаанд алдаршсан юм.

2025 оны сүүлээр тэрбээр 7000 гаруй удаагийн “түрээс”-ийн үйлчилгээнд оролцсон гэх тооцоо бий. Орлогоо албан ёсоор зарладаггүй ч зарим эх сурвалжийн мэдээллээр жилд ойролцоогоор 80 мянган ам.долларын орлоготой байсан гэж дурдагддаг. Гэвч сүүлийн үед “voluntary fee” буюу тухайн үйлчлүүлэгч хүссэн хэмжээгээрээ төлбөр өгөх хэлбэрт шилжсэн тул орлого нь тогтворгүй болсон талаар өөрөө ярьжээ.

Тэрбээр өөрийн туршлага, ажлын онцлогийн талаар дурсамж ном бичсэн бөгөөд 2024 онд англи хэлээр “Rental Person Who Does Nothing” нэртэйгээр хэвлэгдэн гарч, олон улсын хэмжээнд бестселлер болсон байна.

Үйлчилгээ нь тодорхой, хатуу дүрэмтэй. Түүний хувьд зохисгүй санал, хүнд хүчир ажил, зөвлөгөө өгөх, хүнд хөдөлмөр шаардсан аливаа зүйлд оролцдоггүй. Харин зөвхөн “хамт байж өгөх”, “хүний тоог нэмэх”, “чимээгүй дагалдах” нь түүний үйлчилгээний үндсэн ажил нь юм.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Гадаад мэдээ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна