УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат ХААН банкны удирдлагад хандаж, 2025 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр санал хүргүүлэх тухай албан бичиг илгээж байжээ.
Уг албан бичигт тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, зээлийн хугацааг 36 сар болгон сунгахыг хүссэн байна. Албан бичигт хариуг ХААН банкны захирал 2026 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр хүргүүлсэн байна.
ХААН банк, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатын санал болон харилцагчдынхаа эрэлт хэрэгцээ, хүсэлтийг хүлээн авч, 2026 оны нэгдүгээр сарын 2-ноос тэтгэврийн зээлийн хугацааг шинэчлэн тогтоож 36 сар хүртэл хугацаагаар олгож эхлэв






