ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Нийгэм

“AI & CODING” хакатон эхэллээ

“AI & CODING” хакатон эхэллээ

“Цахим Дорноговь” арга хэмжээний хүрээнд Мэдээллийн технологийн үндэсний парк  Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “AI & Coding” хакатоныг зохион байгуулж байна.

Хакатоныг Хонмоно тек ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Балдорж удирдан явуулж байна. 

Арга хэмжээг нээж ЦХИХХЯ, Хөрөнгө оруулалт, санхүүгийн хэлтсийн дарга П.Дэлгэрмаа, МТҮП-ын Инноваци судалгааны хөгжлийн хэлтсийн дарга Ч.Сувд нар албан ёсоор нээж, нийт оролцогчиддоо амжилт хүслээ.

Тус хакатон нь кодчилол болон хиймэл оюун ухааны анхан шатны мэдлэг олгох зорилготой бөгөөд хоёр өдрийн эрчимжүүлсэн, дадлага ажилд суурилсан сургалтын хөтөлбөрөөр явагдаж байна. Оролцогч сурагчид багийн зохион байгуулалтад орж, өгсөн хугацаанд хиймэл ухаан ашиглан вэб программ хөгжүүлж, түүнийгээ олон нийтэд танилцуулах юм.

Мэдээллийн технологийн үндэсний парк нь “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөний хүрээнд уг хакатоныг цаашид 21 аймагт үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:хакатон

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна