ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ром хотноо боллоо

“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ром хотноо боллоо
Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ром хотноо боллоо

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд манай улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлтэд оролцлоо.

 

Тэрбээр, 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох санаачилгыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2022 онд баталсанд баяртай байгаагаа илэрхийллээ.

Олон улсын жил нь дэлхийн улс орнуудын хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, бэлчээрийн тогтвортой менежмент болон нөхөн сэргээлтийг дэмжих, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн үнэлэмжийг дээшлүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэх, хүнсний хангамжийг сайжруулах зэрэг зорилгоор “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” гэсэн хоорондоо нягт уялдаатай үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр хэрэгжүүлж байгааг тэмдэглэлээ.

Мөн 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд улс орнуудыг идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг уриаллаа.

“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ром хот дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд боллоо.

 

Default Avatar
Elch.mnАдмин хэрэглэгч
Холбоотой:Ерөнхийлөгч

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна