ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Видео мэдээ

“Алаг намар” кино үзэгчдийн хүртээл боллоо

“Алаг намар” кино үзэгчдийн хүртээл боллоо

“Алаг намар” уран сайхны кино өнгөрсөн онд зураг авалтаа амжилттай хийж дуусган, бүтээлийн бүх шатны ажлаа бүрэн гүйцэтгээд байна. Кино 2026 оны нэгдүгээр сарын 13-нд албан ёсоор нээлтээ хийж, өдгөө бүх IPTV болон OTT платформоор дамжин үзэгчдэд хүрч эхэлжээ.

 

Уянгын драм жанрын энэхүү кино нь багаасаа нөхөрлөсөн гурван эрэгтэй найзын амьдралыг өгүүлнэ. Залуу насанд нь тохиолдсон нэгэн гунигт осол тэдний хувь заяаг өөрчилж, олон жилийн туршид сэтгэлд нь үлдсэн гэмшил, уучлал, амьдралын сонголтуудын тухай түүхийг аажмаар дэлгэн харуулдаг. Кино хүний дотоод ертөнц, амьдралын үнэ цэн, өнгөрсөн ба ирээдүйн холбоог энгийн атлаа гүн мэдрэмжээр өгүүлснээрээ онцлог.

 

Нээлтийн дараахан үзэгчдээс эерэг сэтгэгдэл, өндөр үнэлгээ авч эхэлсэн байна.

“Алаг намар” кино ийнхүү бүх IPTV болон OTT платформоор дамжин олны хүртээл боллоо.

 

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна