ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Улс төр

“Бүс ба зам”-ын Эрчим хүчний сайд нарын IV бага хурал боллоо

“Бүс ба зам”-ын Эрчим хүчний сайд нарын IV бага хурал боллоо

Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Найдалаа энэ долоо хоногт БНХАУ-д зохион байгуулагдсан “Бүс ба зам”-ын эрчим хүчний сайд нарын IV бага хуралд оролцлоо. “Инновацын ололт амжилтыг хуваалцаж, эрчим хүчний шилжилтийг ахиулан, аюулгүй ирээдүйг хамтдаа бүтээх нь” сэдэвт тус бага хуралд Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Найдалаа үндсэн илтгэгчээр оролцож, “Эрчим хүчний салбарын тогтвортой шилжилтийн хэтийн төлөв (стратеги) “2026-2050” бодлогын баримт бичиг, стратегиэ танилцуулав. Тэрбээр Монгол Улс нар, салхины эрчим хүчний нөөцдөө тулгуурлан дотоодын эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ бүс нутгийн эрчим хүчний хэрэгцээг хангахад хувь нэмэр оруулах боломжтойг онцлоод энэ хүрээнд хөрш болон бүс нутгийн улс орнуудтай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. 

Бага хурлын хүрээнд “Бүс ба зам” санаачилгын түнш орнуудын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, ногоон эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэх тухай сайд нарын хамтарсан мэдэгдэл гаргаж, олон улсын хамтын ажиллагааны зургаан бодлогын баримт бичиг батлагдав. Энэ үеэр дэлхийн зургаан тивийн 35 гишүүн улсыг нэгтгэсэн “Бүс ба зам”-ын эрчим хүчний түншлэл (BREP)-ийн Удирдах зөвлөлийг байгуулж, анхдугаар хуралдааныг хийсэн бөгөөд Монгол Улсын Эрчим хүчний сайдын зүгээс бүс нутгийн эрчим хүчний системийн харилцан холболт, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал  болохыг онцолсон. 

 

Бага хурлын үеэр Монгол Улсын Эрчим хүчний яам болон БНХАУ-ын Үндэсний эрчим хүчний газар хооронд “Бүс ба зам” эрчим хүчний түншлэлийн хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, талууд гарын үсэг зурлаа. Мөн Эрчим хүчний сайд Б.Найдалаа Бүгд Найрамдах Исламын Иран Улсын Эрчим хүчний сайд Аббас Алиабадитай албан  уулзалт хийж, хоёр улсын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцсон байна. 

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:ЭХЯ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна