ШУУРХАЙ МЭДЭЭ:

Алехандро Гарначо Манчестер Юнайтедтай салах ёс гүйцэтгэв үү?

Эдийн засаг

Их хэмжээний алт хууль бусаар хил давуулах гэж байсан үйлдлийг таслан зогсоожээ

Их хэмжээний алт хууль бусаар хил давуулах гэж байсан үйлдлийг таслан зогсоожээ
?
Админ хэрэглэгч

Замын Үүд боомтоор урд хөрш рүү их хэмжээний алт хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлж, таслан зогсоосон байна. Тодруулбал зохион байгуулалттай бүлэг этгээд өнөөдөр буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Замын Үүд олон улсын боомтооор БНХАУ руу их хэмжээний алт хууль бусаар хил давуулахыг завджээ. Энэ хэрэгт холбогдуулан монгол болон гадаадын иргэдийг тагнуулынхан саатуулан шалгаж байгаа аж.

Дашрамд дурдахад, Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны аравдугаар сарын 29-ний өдөр баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгуулж, холбогдох төрийн байгууллагуудад үүрэг даалгавар өгөхдөө бэлэн мөнгөний урсгалд тавих хяналтыг чангатгахыг үүрэг болгосон юм. Энэ дагуу улсын эдийн засагт ноцтой хохирол учруулахуйц хэд хэдэн гэмт хэргийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлээд байна. Тухайлбал, зохион байгуулалттайгаар их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр тогтмол гаргадаг байсан бүлэг этгээдийг тагнуулын байгууллагынхан өнгөрсөн долоо хоногт саатуулсан. Дээрх бүлэг этгээд нь нэг удаадаа 2-3 сая ам.долларыг Монгол Улсын хилээр авч гардаг байсан гэх бөгөөд өнгөрсөн хугацаанд 700 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний валют гадагшлуулсныг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа юм.

Холбоотой:Эдийн засаг

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 Хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна