Наадам, цагаан сар амралтын өдөр таарвал ажлын өдөрт шилжүүлэх хуулийг дэмжсэнгүй, буцаав. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нар өргөн барьсан.
Хуулийн төсөлд зааснаар, нийтээр амрах өдөртэй давхацсан баярын өдрийг дараагийн ажлын өдөрт шилжүүлэх зохицуулалт орсон байв.
Тухайлбал, хэрэв зургаан хоног дараалан тохиох баярын өдрүүд Пүрэв, Баасан, Бямба, Ням, Даваа, Мягмар гарагт давхцвал, Бямба, Ням гарагт тохиох баярын өдрүүдийг дараагийн ажлын өдөр болох Лхагва, Пүрэв гарагт тус тус шилжүүлнэ гэж хуулийн төсөлд тусгасныг буцаалаа.





