ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Нийгэм

Анх удаа орон сууц худалдаж авсан иргэдийн анхааралд

Анх удаа орон сууц худалдаж авсан иргэдийн анхааралд

Анх удаа орон сууц худалдаж авсан эсвэл барьсан иргэн 6 сая төгрөг хүртэлх татварын буцаан олголт авна.

Анх удаа орон сууц худалдаж авсан эсвэл барьсан иргэн 6 сая төгрөг хүртэлх татварын буцаан олголт авна.

Хоёрдугаар сарын 15-ны дотор https://etax.mta.mn хаягт нэр, нууц үгээр нэвтрэн орж, Хувь хүний орлогын албан татварын тайлан бэлтгэж, дараах материалыг хавсаргаж илгээнэ

АНХ УДАА АМЬДРАН СУУХ ЗОРИУЛАЛТЫН ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВСАН БОЛ

Тайланг гаргахад:

1. "Иргэний үнэмлэх" ХУР системээс автомат

2. "Нийгмийн даатгалын лавлагаа" ХУР системээс автомат

3. "Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа"  ХУР системээс автомат

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд/e-tax.mta.mn/ татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

4. Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх /ДДТД сугалааны дугаарыг талбарт оруулна/

5. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвар төлсөн баримт /төлбөрийн даалгаврын дугаар/

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

1. Худалдах - Худалдан авах гэрээ /нотариат/

2. Орлого нотлох баримт /Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна/

3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

АНХ УДАА АМЬДРАН СУУХ ЗОРИУЛАЛТЫН ОРОН СУУЦЫГ БАРЬСАН БОЛ

Тайланг гаргахад:

1. “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат

2. “Нийгмийн даатгалын лавлагаа” ХУР системээс автомат

3. “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд/e-tax.mta.mn/ татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

1. “Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх

2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.

3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/

4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:орон сууц

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна