АТГ-ын мөрдөгчид 2022 онд нийт 2.3 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. Энэ нь 20 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. Тэгвэл авлигын хэргүүдээс хураасан мөнгө хаашаа очдог вэ?
Нөхөн төлүүлсэн хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу төрийн болон хохирол амссан байгууллагуудын дансанд төвлөрүүлдэг байна.
Тухайлбал:
•Сангийн яамны төрийн сангийн дансанд 2.9 тэрбум төгрөг
• Хөгжлийн банканд 767.4 тэрбум төгрөг
• Дархан Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-д 721,2 тэрбум төгрөг
• “Хөтөлийн Цемент шохой” ТӨХК-д 235,4 тэрбум төгрөг
• “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-д 647.2 тэрбум төгрөг
• Төрийн байгууллагын дансанд 242.4 сая төгрөг
• Улсын орлогод оруулсан хөрөнгө, барилга байгууламж, газар 244,9 сая төгрөг
• Иргэн, аж ахуйн нэгжүүдэд 143.4 сая төгрөг
Хамгийн анхаарал татсан жишээний нэг нь Салхитын мөнгөний ордын хэрэг. 2019 онд авлигын хэрэгтэй холбоотойгоор хураасан 1.4 сая ам.долларыг шүүхийн шийдвэрээр улсын орлого болгож, 2021 онд Төрийн сангийн дансанд шилжүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл АТГ-ын хурааж, нөхөн төлүүлсэн мөнгө шүүхийн шийдвэрийн дагуу улсын төсөв, төрийн өмчит компаниуд болон хохирогч талуудад шилждэг гэсэн үг.
Авлигатай тэмцэх газар 2019 оноос хойш хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан 3.4 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.
2019 онд 11.3 тэрбум төгрөг
2020 онд 35.6 тэрбум төгрөг
2021 онд 96.2 тэрбум төгрөг
2022 онд 2.3 их наяд төгрөг
2023 онд 238.6 тэрбум төгрөг
2024 онд 240.9 тэрбум төгрөг
2025 онд 163.1 тэрбум төгрөг
Энэ тоо бол зөвхөн дотооддоо нөхөн төлүүлсэн тоо бөгөөд харин гадаад улсаас нийтдээ 13.9 сая ам.доллар буюу төгрөгөөр 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө буцаасан аж.






