ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Т.Аубакир: Банкуудыг тэтгэврийн зээлийн хүүгээ бууруул, хугацаагаа багасга гэж бид хэлэх боломжгүй

Т.Аубакир: Банкуудыг тэтгэврийн зээлийн хүүгээ бууруул, хугацаагаа багасга гэж бид хэлэх боломжгүй

Ахмадууд тэтгэврээ нэмэгдүүлэхийг шаардсаар удаж буй. Тэдний зүгээс тэтгэврийн доод хэмжээг хамгийн багадаа 1,5 сая төгрөгт хүргэхийг шаардаж, дуу хоолойгоо хүргэсээр байгаа. 

 

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэж, ирэх оны төсөвт ахмадын тэтгэврийг  8,6 хувиар нэмэгдүүлсэн нь үндсэндээ мөнгөн дүнгээр тооцвол 45 мянгаас 240 мянган төгрөгийн нэмэгдэл юм. 

 

Нийт тэтгэвэр авдаг 421 мянган ахмадын дийлэнх нь бага тэтгэвэр авч буй. 

Хэдийгээр улс төрийн хүрээнд ахмадын тэтгэврийн асуудалд багагүй анхаарч байгаа ч одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй байна. УИХ-ын дарга Н.Учралын хувьд тэтгэврийн зээлийн 24 сарын хугацааг 36 сар болгож нэмэгдүүлэхээр судалж байна гэсэн зүйлийг ярьсан.

Тэгвэл уг асуудалд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өнөөдөр /2025.12.03/ Засгийн газрын хуралдааны үеэр дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Тэтгэврийн зээл, хугацаанд ямар нэгэн хязгаарлалт хийхийг манай яамнаас огт зөвлөөгүй, иргэн тэтгэврээ барьцаалаад зээл авах нь арилжааны банк болон иргэн хоёрын хооронд үүсдэг харилцаа. Тиймээс бид арилжааны банкуудыг тэтгэврийн зээлийн хүүгээ бууруул, хугацаагаа багасга гэж хэлэх боломжгүй" гэлээ. 

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна