Байгаль нуурт жуулчдын машин живж, БНХАУ-ын долоон иргэн амиа алдав, тэдний дунд нэг гэр бүлийн дөрвөн хүн, түүний дотор 14 настай хүүхэд байжээ.
ОХУ-ын Эрхүү мужийн Байгаль нуурын Ольхон арлын хойд хэсэг, Хобой хошууны орчимд 2026 оны хоёрдугаар сарын 20-нд жуулчдыг тээвэрлэж явсан “УАЗ” маркийн автомашин живсэн осол гарлаа.
Ослын үеэр зорчигчдын ихэнх нь БНХАУ-ын иргэд байсан бөгөөд нийт долоон хүн амиа алдаж, амь үрэгдсэн дунд нэг гэр бүлийн дөрвөн хүн, түүний дотор 14 настай хүүхэд багтаж байжээ. Машины жолооч мөн осолд амиа алдсан байж магадгүй гэж зарим эх сурвалж мэдээлж байна. Шумбагчид хохирогчдын цогцсыг мөсний 18 метрийн гүнээс гаргаж авсан байна.
Оросын цагдаа, Онцгой байдлын алба ослын газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Хятадын талд эмгэнэл илэрхийлж, жуулчдын аюулгүй байдлыг хангах хамтарсан арга хэмжээг эрчимжүүлэхийг мэдэгдсэн байна.





