ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Автомашины зээл авах урьдчилгаа төлбөрийг 50 хувь болгосноор түгжрэл буурна

Автомашины зээл авах урьдчилгаа төлбөрийг 50 хувь болгосноор түгжрэл буурна

Автомашины зээлийн урьдчилгаа төлбөрийг 30 хувь болгосон шийдвэр хэрэгжиж эхэлснээс хойш машины борлуулалт буурчээ. Тэгвэл үүнийг 50 хувь болгож нэмэгдүүлэх бодлогыг дэмжих нь зүйтэй. Учир нь хотын түгжрэл өнөөдөр зөвхөн замын асуудал биш, автомашины хэт өсөлтөөс шууд шалтгаалж байна.

Сүүлийн жилүүдэд бага урьдчилгаатай зээлээр автомашин авах боломж хэт нээлттэй байснаар иргэд олноороо машин худалдан авч, замын ачааллыг эрс нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл, өмнө нь 2–3 сая төгрөгөөр урьдчилгаа бүрдүүлээд машинтай болдог байсан нь нэг талаараа амар байсан ч нөгөө талаараа хотын түгжрэлийг улам дордуулсан бодит шалтгаан болсон.

Харин одоо хэрэгжиж буй 30 хувийн урьдчилгааг 50 хувь болгох нь автомашины худалдан авалтыг тодорхой хэмжээнд хязгаарлаж, зам дээрх автомашины тоог аажмаар бууруулах чухал алхам болно. Энэ нь замын хөдөлгөөний ачааллыг багасгаж, түгжрэлийг бууруулахад бодит нөлөө үзүүлнэ.

Мөн үүнийг дагаад хуучин автомашины импортыг давхар хязгаарлах бодлого хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй. Ингэснээр чанаргүй, олон тооны хуучин машинуудын урсгал багасч, хотын хөдөлгөөнд оролцох автомашины тоо цэгцэрнэ.

Товчхондоо, автомашины зээлийн урьдчилгааг нэмэгдүүлэх нь зөвхөн санхүүгийн зохицуулалт биш түгжрэлийг бууруулах бодлогын чухал хэсэг юм.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна