ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Г.Занданшатар: Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт тусгана

 Г.Занданшатар: Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт тусгана

”Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр"-т зориулсан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн өчигдөр /2026.01.10/ эхлэв.

14 дэх удаагаа болж буй тус тэмцээнд энэ жил 5800 шатарчин оролцсоноос, шигшээ тэмцээнд эрэгтэй 108, эмэгтэй 40, нийт 148 шатарчин шалгарчээ. Анхан шатны сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 12-р сарын 06-07-ны өдрүүдэд, хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 20-21-ний өдрүүдэд болжээ.

 Ерөнхий сайд Г.Занданшатар шигшээ тэмцээний нээлтэд оролцож, үг хэлсэн. "Монгол Улсын Засгийн газар, Монголын шатрын холбооноос оюуны энэ спортыг түгээн дэлгэрүүлэхэд онцгой анхаарч байна. Үүний үр дүнд жил ирэх тусам шатар сонирхогч хүүхэд, залуусын тоо нэмэгдэж байна. Цаашид шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт багтааж, хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжих бодлого хэрэгжүүлэхээр зорьж байна" гэв. 

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхны тэмцээнд 50 орчим шатарчин оролцож байсан бол өдгөө цар хүрээ нь өргөжиж, оролцогчдын тоо 100 дахин нэмэгджээ. Энэ тэмцээнд 1800-2000 хүртэлх чансаатай, цол аваагүй 25-аас дээш насны шатарчид оролцох дүрэмтэй. Амжилт гаргаж, эхний гурван байрт шалгарсан шатарчдад Спортын дэд мастер цол олгодог юм. 14 жилийн хугацаанд 26 шатарчин улсын цолтой болжээ. Тэмцээний аваргууд ням гарагт буюу өнөөдөр тодорно.

 

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Г.Занданшатар

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна