Боловсролын яамны санаачилгаар сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол болон мэргэжлийн боловсролын бүх шатны байгууллагад хүүхэд хамгааллын тогтолцооны механизмыг тодорхойлж, боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байна.

"Боловсролын орчинд хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхээр ажиллах" юм.
Уулзалтад Боловсролын сайдын орон тооны бус зөвлөх Ч. Оюу-Эрдэнэ хэлэхдээ, “Бид хүүхдээ хамгаалж байна гээд тэдний гадагшаа гарах, нийгэмших үйл явцыг хэт хязгаарлавал бусадтай харилцах чадвар нь сулран, хөгжлөөс хоцрох эрсдэлтэй гэлээ.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Баярсайхан хэлэхдээ:
Өнөөдөр асрамжийн болон түр хамгаалах байранд байгаа хүүхдүүдийн хувьд хөгжлийн үйлчилгээ хангалтгүй, зөвхөн хоол, байр, хамгааллын хүрээнд хязгаарлагдаж байна. Энэ нь төрийн бодлогод анхаарах шаардлагатай асуудал бөгөөд цаашид хүүхэд хамгаалал болон хүүхдийн хөгжил хоёрыг салангид бус, цогцоор нь авч үзэх ёстой” хэмээн байр сууриа илэрхийллээ.





