ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Дэлхийд

Мөнгөө хураахын тулд ажлын байрныхаа бие засах газарт амьдардаг эмэгтэй

Мөнгөө хураахын тулд ажлын байрныхаа бие засах газарт амьдардаг эмэгтэй

Хятадын Өмнөд Хубэй мужийн хөдөө нутгаас гаралтай 18 настай Ян овогтой (surnamed Yang) залуу бүсгүй олон нийтийн сүлжээнд вирал болжээ. Тэрбээр Хунань мужийн Жужоу хот дахь тавилгын дэлгүүрт борлуулалтын ажилтан хийдэг бөгөөд сарын цалин нь 2700 юань (ойролцоогоор 370 ам.доллар) Энэ нь хотын дундаж цалингаас (7500 юань) хамаагүй бага аж. 

Хотод түрээс 800-1800 юань (110-250 ам.доллар) байдаг тул тэрээр өөр газар амьдрах боломжгүй байсан. Ингээд даргатайгаа тохиролцож, ажлын байрныхаа оффисын 6 м² талбайтай бие засах газарт сард ердөө 50 юань (7 ам.доллар)  төлж амьдарч эхэлжээ.

Энэ жижигхэн орон зайд хоёр суух бие засах газар, угаалтуур байдаг ч тэрээр  ор (folding bed), жижиг тогоо (гоймон чанахад), хувцасны өлгүүр, хөшиг тавьж өөрийгөө тусгаарласан байна. Өдөрт ажилчид бие засах газрыг ашигладаг тул тэрээр шөнө л “гэртээ” байдаг бөгөөд өглөө бүр өрөөгөө цэвэрлэж, гоймон чанаж иддэг гэнэ.

Түүний гол зорилго нь хэмнэсэн мөнгөө гэр бүлдээ, ялангуяа дүүгийнхээ сургуулийн төлбөр, боловсролд илгээх явдал юм. Тэрбээр 16 настайгаасаа гэрээсээ гарч, өөрийгөө санхүүгийн хувьд бие даан тэжээж байгаа бөгөөд гэр бүлийнхээ төлөө энэ таагүй байдлыг хүлээн зөвшөөрчээ.

Түүний түүх Хятадын TikTok дээр нийтлэгдэж, 16,000 дагагчтай болсон бөгөөд олон нийтэд гүн сэтгэгдэл төрүүлжээ. Зарим нь түүнийг магтаж, гэр бүлийн үүрэг хариуцлага, тэсвэр тэвчээрийг онцолсон бол зарим нь Хятад дахь өндөр түрээс, бага цалин, залуучуудын санхүүгийн хямралын бодит байдлыг шүүмжилж байна.

 

Эх сурвалж: South China Morning Post

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:гадаад мэдээ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна