Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд хэрэгжүүлж буй эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажил 82 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус барилга 3448.7 м.кв талбайтай, зоорьтой, хоёр давхар, тэнхлэгээрээ 16.0м х 52.0м болон 18.0 м 18.0м хэмжээтэй юм. Өнөөдрийн байдлаар барилга угсралт болон метал фасадын ажил дуусаж, гадна тохижилт болон дотор заслын ажил үргэлжилж байна.











