ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг “Асуудлыг шийдье, хариу арга хэмжээг сайжруулъя” уриан дор тэмдэглэж байна.
Хүний дархлалын хомстолын вирус (ХДХВ) ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар анх олон улсад 1988 онд зарлаж, ДЭМБ-ын санаачилгаар жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг дэлхийн улс орнууд ХДХВ ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулж ирсэн юм.
Манай улсын хэмжээнд энэ оны байдлаар ХДХВ буюу ДОХ-ын 424 тохиолдол бүртгэгдээд байна. Он гарснаас хойш 36 тохиолдолд бүртгэгджээ.
ХДХВ буюу ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлыг авч үзвэл дийлэнх хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.





