2026 оны нэгдүгээр сараас эхлэн эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлж, мөн ондоо багтаан нийт 75 хувь хүртэл нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Гэвч өнөөдөр эмч нарын энэ сарын урьдчилгаа цалин дансанд орсон ч цалин нэмэгдээгүй, өмнөх оны түвшинд олгогдсон нь эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд бухимдал үүсгээд байна. Тэд цалин нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байсан ч бодит байдал дээр ямар нэг өөрчлөлтгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж эхэллээ.
.





