ШУУРХАЙ МЭДЭЭ:

Алехандро Гарначо Манчестер Юнайтедтай салах ёс гүйцэтгэв үү?

Дэлхийд

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Сарын тэмдгийн чөлөө дэлхийн улс орнуудад цоо шинэ зүйл биш. Тодруулбал, Испани, Япон, Өмнөд Солонгос, Индонез улсууд хэдийнэ ийм бодлого хэрэгжүүлээд эхэлсэн билээ.

?
Админ хэрэглэгч

Сарын тэмдгийн чөлөө дэлхийн улс орнуудад цоо шинэ зүйл биш. Тодруулбал, Испани, Япон, Өмнөд Солонгос, Индонез улсууд хэдийнэ ийм бодлого хэрэгжүүлээд эхэлсэн билээ.

Энэтхэгийн өмнөд хэсгийн Карнатака муж ажил эрхэлдэг бүх эмэгтэйд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгодог боллоо. Тодруулбал, засгийн газар болон хувийн хэвшилд ажилладаг 18-52 насны бүх эмэгтэй сардаа нэг өдөр сарын тэмдгийн цалинтай чөлөө авч болно. Үүний тулд эмчийн бичиг сэлт хэрэггүй.

Цалинтай чөлөөнд 350-400 мянга орчим хамрагдахаар байна. Гэхдээ гэрийн үйлчлэгч, цагийн ажилтан зэрэг янз бүрийн ажил хийдэг зургаан сая орчим эмэгтэй үүнд багтаагүй. Үүн дээр бодлогын алдаа гарч байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Ямартай ч хувийн хэвшлийг үүнд багтаасан гэдэг нь том дэвшил юм.

Энэтхэгийн өөр бусад мужид ч хэрэгжээд эхэлсэн нь бий боловч хоног хугацаа, шаардлага зэргээрээ бага зэрэг ялгаатай. Тухайлбал, Бихар, Одиша мужуудад засгийн газрын алба хашдаг эмэгтэйчүүд сардаа хоёр өдөр чөлөө авах эрхтэй. Мөн Керала мужид их сургууль болон аж үйлдвэрийн сургалтын хүрээлэнгийн ажилтан эмэгтэйчүүд сарын тэмдгийн чөлөө авч болдог.

Харамсалтай нь, Энэтхэгийн зарим хэсэгт сарын тэмдгийг бузар, бохир зүйл гэж үзэн эмэгтэйчүүдийг энэ өдрүүдэд гэрт нь хорих, сүм хийд орохыг нь хориглох зэрэг арга хэмжээ авдаг. "Ийм байхад бид яаж сарын тэмдгийн чөлөө авья гээд явж байх вэ" гэж зарим эмэгтэй гомдоллож байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Холбоотой:Дэлхийд

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 Хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна