Монгол Улсад 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 136 улсын 34272 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй байна.
Эдгээр иргэдийг улсаар нь авч үзвэл АНУ-ын 1124, БНСУ-ын 1693, БНЭУ-ын 2278, ОХУ-ын 3001, БНХАУ-ын 19952 иргэн, бусад улсын 6224 иргэн байна.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байх боломжтой. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж байгаа гадаадын иргэдийн нийт тоо нь Монгол Улсын нийт хүн амын 0.9 хувийг эзэлж байгаа бөгөөд үүнээс Монгол Улсад хамгийн олон иргэд оршин сууж байгаа БНХАУ-ын иргэд 0.56 хувь, ОХУ-ын иргэд 0.09 хувь, БНЭУ-ын 0.06, БНСУ-ын иргэд 0.04 хувь, АНУ-ын иргэд 0.03 хувийг тус тус эзэлж байна.
Оршин суух бүртгэлтэй гадаадын иргэдийг оршин сууж буй зорилгоор авч үзвэл, албан зорилгоор 560, хөдөлмөр эрхлэх 17168, суралцах 5213, хөрөнгө оруулах 5329, цагаач 1767, шашны 134, гэр бүлийн 3022, хувийн бусад зорилгоор 1079 гадаадын иргэн байна.
Эх сурвалж: ГИХГ





