Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2026.04.10/-ийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж, өнгөрсөн онд импортын хэмжээ 2.9 сая тонн болсон бөгөөд энэ жил 3.0 сая, 2027 онд 3.1 сая тоннд хүрэх төлөвтэй байна.
Олон улсын нөхцөл байдалтай холбоотой газрын тосны бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгосноор, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэнэ.





