Цагдаагийн байгууллагад 2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ..... тоотод “манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 30 настай, эмэгтэй М, 4 настай, эмэгтэй А, 3 настай, эмэгтэй, А нарын биед мэс ашиглан халдаж, М, 4 настай А нарын амь нас хохирсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. 3 настай эмэгтэй А-гийн биеийн байдал хүндэвтэр эмнэлгийн байгууллагын хяналтад эмчлэгдэж байгаа аж.





