ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын өнөөдрийн /2026.01.07/ ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар: 

  • “Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2026 оны хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

  • “Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

  • “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

  • “Ой тэмдэглэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Их Монгол Улсын 820 жилийн ой/

  • “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын ангилал, зэрэглэл тогтоох, олгох, хүчингүй болгохтой холбоотой журам/

Танилцуулах асуудал

  • Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөний талаар

  • Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний талаар /“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 114 дүгээр тогтоол/

  • Төрийн байгууллагын чиг үүргийн шинжилгээний ажлын явцын талаар

  • Олон нийтийн хяналтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийн талаар

  • Монгол Улсын Ерөнхий сайд Хөвсгөл аймагт ажилласан талаар

  • Бусад асуудал

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Засгийн газар

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна