ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Нийгэм

Маргаашаас эхлэн бага ангийн хичээлийг цахимаар явуулна

Маргаашаас эхлэн бага ангийн хичээлийг цахимаар явуулна

1–5 дугаар ангийн хичээл 2025 оны 12 дугаар сарын 1-нээс 5-ныг дуустал, 6–9 дүгээр ангийн хичээл 2025 оны 12 дугаар сарын 8-наас 12-ныг дуустал цахимаар явагдана.

1–5 дугаар ангийн хичээл 2025 оны 12 дугаар сарын 1-нээс 5-ныг дуустал, 6–9 дүгээр ангийн хичээл 2025 оны 12 дугаар сарын 8-наас 12-ныг дуустал цахимаар явагдана.

Боловсролын сайдын тушаалаар томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй  дүүргийн өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн хичээлийг тодорхой хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр гарсан билээ. 


• 1–5 дугаар ангийн хичээл 2025 оны 12 дугаар сарын 1-нээс 5-ныг дуустал,
• 6–9 дүгээр ангийн хичээл 2025 оны 12 дугаар сарын 8-наас 12-ныг дуустал цахимаар явагдана.


Энэхүү шилжилтийн үйл явцыг зохион байгуулах, багш, сургууль, эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэх болон цахим сургалтын хэвийн ажиллагааг хангахтай холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад даалгасан.


Бага, дунд ангийн хичээл цахим долоо хоногийн хугацаа дуусмагц “2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц”- ийн дагуу амралтын улирал эхэлтэл  танхимаар явагдах  юм.

 

Default Avatar
Elch.mnАдмин хэрэглэгч

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна