ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Гаальд мэдүүлгийг бүртгэснээс хойш 4 цагийн дотор барааг олгодог болно

Гаальд мэдүүлгийг бүртгэснээс хойш 4 цагийн дотор барааг олгодог болно

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.08/-ийн хуралдаанаар Монгол Улсын болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, бодлогын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, улс төрийн шийдвэр гаргалаа.
 УИХ-ын гишүүд Евразийн хэлэлцээр үе үеийн Засгийн газрын чухал хэлэлцээр болохыг онцолсон. Малын гаралтай мах, арьс шир, ноос, ноолуур, дайвар бүтээгдэхүүний экспортод ямар өөрчлөлт гарах талаар асууж тодруулав. Худалдааны хэлэлцээр "Цагаан алт", "Хүнсний хувьсгал", "Шинэ хоршоо" хөтөлбөртэй нягт уялдаатай байгааг ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр онцолсон юм. 
 Худалдааны хэлэлцээрийн онцлох заалтууд:
1. Гаальд мэдүүлгийг бүртгэснээс хойш 4 цагийн дотор барааг олгоно.
2. Гаалийн мэдээлэл, гарал үүслийн гэрчилгээг цахимаар солилцоно. 
3. Өндөр эрсдэлтэй шалгалтыг төвлөрүүлж, бага эрсдэлтэй бараа гаалийн шалгалтыг багасгана.
4. Гаалийн итгэмжилсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:МАН бүлэг

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна