ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Эдийн засаг

Н.Батжин:Тэтгэврийн зээлийн хүүг урьдчилж авдаггүй

 Н.Батжин:Тэтгэврийн зээлийн хүүг урьдчилж авдаггүй

Ахмадуудын дунд тэтгэврийн зээлийн талаар буруу ойлголт түгээмэл байгаатай холбоотойгоор Монголбанкны ахлах эдийн засагч Н.Батжин тайлбар өглөө.

Тэрбээр “Тэтгэврийн зээл гэдэг нь ирээдүйд авах тэтгэврээ урьдчилж авч байгаа хэрэг биш. Энэ бол банканд хадгалуулсан иргэдийн хадгаламжаас олгогддог зээлийн бүтээгдэхүүн” гэдгийг онцолсон юм.

Тэтгэврийн зээлийн хүү нь хадгаламжийн хүү, инфляци, банкны үйл ажиллагааны зардал, эрсдэл зэргээс шалтгаалж тогтдог байна. Харин зарим ахмадууд сарын тэтгэврээ зээлийн хугацаатай үржүүлж, яг тэр хэмжээний мөнгийг гар дээр авна гэж ойлгодог нь эндүүрэл гэв.

Жишээлбэл, сард 850 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад 36 сарын хугацаатай зээл авахад 30.6 сая төгрөг авна гэж боддог ч банкны тооцоогоор гар дээр ойролцоогоор 23.5 сая төгрөг олгогддог. Үлдэж буй 7 орчим сая төгрөг нь гурван жилийн хугацаанд төлөх зээлийн хүү юм.

Зээлийн хүүг банк урьдчилж авдаггүй бөгөөд хуулийн дагуу сар бүрийн төлөлтөнд шингэж тооцогддог байна. Эхний саруудад зээлийн үлдэгдэл их байдаг тул хүү өндөр гардаг бол хугацаа ахих тусам үндсэн зээлийн төлөлт нэмэгдэж, хүү багасдаг зарчмаар явдаг гэдгийг тайлбарлав.

Тэтгэврийн зээлийн хүү жилд 18 хувь байгаа нь хадгаламжийн дундаж хүү 11.8 хувьтай, дээр нь банкны үйл ажиллагааны зардал болон эрсдэлийн сан нэмэгдсэнтэй холбоотой ажээ.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна