ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Монголбанканд хяналт, шалгалт хийх чиглэл өгөв

Монголбанканд хяналт, шалгалт хийх чиглэл өгөв

УИХ-ын дарга Н.Учрал Монголбанкны хэрэгжүүлж ирсэн мөнгөний бодлого төгрөгийн ханшийг сулруулж, инфляцыг өдөөж, улмаар иргэдийн цалин орлогыг үнэгүйдүүлсээр ирснийг онцоллоо. Тэрбээр бодлогогүй мөнгөний нийлүүлэлт, мөнгөгүй бодлогын шийдвэрүүдийн сөрөг үр дагаврыг эцсийн дүндээ ард иргэд нуруундаа үүрч ирсэн хэмээн мэдэгдэв.

Мөн Монголбанк 700 гаруй ажилтантай, хэт данхар бүтэцтэй болсон нь бодлогын үр ашиг, засаглалын чанарт сөргөөр нөлөөлж байгааг шүүмжиллээ.

Иймд шинээр томилогдсон Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтод чиг үүргийн иж бүрэн шинжилгээ хийх, данхар бүтцийг цомхотгох, мөнгөний бодлогыг бодит нөхцөлд нийцүүлэн залруулах, засаглалыг шинэчлэх чиглэл өгөв.

 

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Н.Учрал

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна