ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Өнөөдөр Ерөнхий сайд Засгийн газрын бүтцээ өргөн барьж магадгүй

Өнөөдөр Ерөнхий сайд Засгийн газрын бүтцээ өргөн барьж магадгүй

Үдээс хойших УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бүтцийн асуудлыг өргөн барина гэх мэдээлэл байна. Одоог хүртэл сайд нарын томилгоо тодорхойгүй, танхим бүрдээгүй байгаа энэ үед уг асуудал улс төрийн гол анхаарлын төвд орж байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Ерөнхий сайд эхний ээлжид Засгийн газрын бүтэц, яамдын зохион байгуулалтыг батлуулах замаар дараагийн шат болох сайд нарын нэрсийг оруулах бэлтгэлээ хангаж байгаа аж. 

Гэвч энэ процесс УИХ-ын даргын томилгооны асуудалтай давхцаж буй нь тодорхойгүй байдлыг үргэлжлүүлсээр байна. Парламентын удирдлагын асуудал эцэслэн шийдэгдээгүй нөхцөлд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд улс төрийн тохироо давхар явагдаж, шийдвэр гаргалт удаашрах эрсдэл хэвээр байгаа юм.

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна