ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Шинэ ЗГ-ын анхны хуралдаан хойшиллоо

Шинэ ЗГ-ын анхны хуралдаан хойшиллоо

Шинээр бүрдсэн Засгийн газар өнөөдөр /2026.04.04/ анхны хуралдаанаа хийхээр төлөвлөж байсан ч хойшлуулжээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан шөнийн 02:00 цагийн орчимд өндөрлөж, үүний дараа шинээр томилогдсон сайд нар тамгаа хүлээн авах, ажлаа албан ёсоор хүлээлцэх ажиллагаа үргэлжилсэн байна.

Ийнхүү шөнийн цагаар үргэлжилсэн уг процессын улмаас сайд нарын бэлтгэл, зохион байгуулалтын нөхцөл бүрдээгүй гэж үзэн, Бямба гарагт товлогдоод байсан анхны хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргажээ.

Засгийн газрын анхны хуралдааныг ирэх Даваа гарагт хийхээр шинэчлэн товлосон байна. Уг хуралдаанаар шинэ танхимын үйл ажиллагааны чиглэл, ойрын хугацаанд хэрэгжүүлэх бодлого, шийдвэрүүдийг хэлэлцэх хүлээлттэй байгаа юм.

Шинэ Засгийн газрын хувьд бүрэлдэхүүнээ бүрдүүлсний дараах анхны хуралдаан нь улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд ямар бодлогын дохио өгөх нь анхаарал татаж буй.

 

 

 

 

 


 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Засгийн газар

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна