“Алдарт эх”-ийн I, II-р одон авах ээжүүдийг бүртгэж эхэллээ. “Алдарт эх”-ийн I, II-р одон авахад холбогдох материалыг нэгдүгээр сарын 10-наас гуравдугаар сарын 1 хүртэл хороодын байранд хүлээн авах юм. Одон авахад хүүхэд нь 2026 оны тавдугаар сарын 01-ээс өмнө 1 нас хүрсэн байх ёстой. Мөн Ерөнхийлөгчийн зарлиг шинэчлэгдэн батлагдсаны дагуу эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг “Алдарт эх”-ийн одонгоор шагнах хүүхдийн тоонд хамруулж болно” гэж заажээ.
Өнгөрсөн оноос эхлэн “Эхийн алдар” I зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 400 мянган төгрөг, II зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг олгодог болсон.
Гэвч өсөж буй инфляц, хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, өдөр тутмын хэрэглээний зардалтай харьцуулахад энэхүү дэмжлэг бодит хэрэгцээг хангахгүй байна гэж олон ээж үзэж байна.
Тэдний хэлж буйгаар, энэ мөнгө нь талархлын бэлгэдэл байхаас цаашгүй бөгөөд
олон хүүхэд өсгөж, гэр бүлийн ачааг нуруундаа үүрч буй эхчүүдэд илүү бодитой, тогтвортой дэмжлэг хэрэгтэй гэжээ.
Иймд “Эхийн алдар” одонтой эхчүүдэд олгох урамшууллыг үнийн өсөлт, амьжиргааны бодит нөхцөлтэй уялдуулан нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг байр суурь нийгэмд улам хүчтэй яригдаж байна.






