ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Эдийн засаг

Орон сууц хөлслүүлэх үнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тооцно

Орон сууц хөлслүүлэх үнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тооцно

Засгийн газар төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах шинэ журмыг баталлаа.

Шинэ журмаар төрийн орон сууцыг:

 • Иргэдэд түрээслүүлэх,

 • Түрээслээд дараа нь өмчлөх боломжтой хэлбэрээр олгох,

 • Дахин төлөвлөлтийн бүсэд амьдарч байгаа иргэдийг түр суурьшуулах зэрэг харилцааг нэгдсэн байдлаар зохицуулжээ. Мөн орон сууцыг хүлээлгэн өгөх, буцаан авах, түрээсийн үнийг тооцох зэрэг нөхцөлийг тодорхой болгосон байна.

Журмын дагуу:

 • Төрийн албан хаагчдад 35 хувийн квот олгоно.

 • Үүнээс эмч, багш зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчид 20 хувийг дангаар эзлэхээр тогтоожээ.

Мөн бага, дунд орлоготой, ипотекийн зээлийн шалгуур хангах боломжгүй иргэдийг дэмжих зорилгоор урт хугацаатай, бага хүүтэй, бага урьдчилгаатай орон сууцны зээлийн боломж бүрдүүлэх эрх зүйн үндсийг тусгасан байна.

Түүнчлэн түрээсийн үнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж тооцохоор журамд заажээ.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:Засгийн газар

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна