ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Н.Учрал: Ахмадууд тэтгэврийнхээ 17хон хувийг зардалдаа, бусдыг нь зээлэндээ өгч байна

Н.Учрал: Ахмадууд тэтгэврийнхээ 17хон хувийг зардалдаа, бусдыг нь зээлэндээ өгч байна

УИХ-ын дарга Н.Учрал өнөөдөр /2025.12.5/ тэтгэврийн зээлийн асуудлаар Монгол Улсын Төв банк, арилжааны банкуудтай уулзлаа.

УИХ-ын дарга Н.Учрал өнөөдөр /2025.12.5/ тэтгэврийн зээлийн асуудлаар Монгол Улсын Төв банк, арилжааны банкуудтай уулзлаа.

Тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг Монголбанк арванхоёрдугаар сарын 11-нд хэлэлцэх талаар УИХ-ын дарга Н.Учрал мэдээллээ.

 

Энэ талаар тэрбээр "Ахмадын тэтгэврийн асуудлаар УИХ ажлын хэсэг байгуулж тогтолцооны дорвитой шинэчлэлт хийнэ. Ахмадын тэтгэврийг зээлийн хугацааг 36 сар болгосноор одоо 18 сараар зээл авчихсан байгаа ахмад маань сард төлөх зээлийн ачаалал нь буурч эм тариа, талх, сүүгээ авах боломжтой болно. Үр хүүхэд нь аав, ээжийнхээ гар утсаар апп-ийн зээл авч ахмадууд маань ямар ч орлогогүйгээр амьдрах нөхцөл рүү оруулаад байна" гэлээ.  

 

НЭМЭЛТ:

 

УИХ-ын дарга Н.Учрал өнөөдөр /2025.12.5/ тэтгэврийн зээлийн асуудлаар Монгол Улсын Төв банк, арилжааны банкуудтай уулзав.


Тэрбээр “Сүүлийн саруудад тэтгэврийн орлого барьцаалсан зээлтэй холбоотой иргэдийн өргөдөл, санал, гомдлууд УИХ-д их ирж байна. УИХ бол өөрөө бага ард түмэн. Ард түмнийг төлөөлж байгаа байгууллага учраас эх орныхоо өнцөг булан бүрээс сонгогдсон гишүүдээр дамжуулан иргэдийн зүгээс өөрсдийнхөө бодит саналыг дэвшүүлж байна. УИХ-ын даргын хувьд Монгол банкны хараат бус байдалд халдах эсвэл бизнесийн зарчмаар ажиллаж байгаа арилжааны банкнуудын үйл ажиллагаанд оролцож чиглэл өгөх нь миний бүрэн эрхт хамаарах асуудал огт биш. Тийм зорилгыг ч агуулаагүй гэдгийг хэлье.

Гэхдээ ард түмний төлөөллийг хэрэгжүүлж байгаа, төрийн дээд байгууллагыг тэргүүлж байгаагийн хувьд ард түмний гаргасан саналыг уламжлах, шийдэл шийдвэрийг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахад анхаарлаа хандуулж байна. Би ажил авснаасаа хойш тэтгэврийн зээлтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудаар болон санхүү, эдийн засгийн холбогдох мэргэжилтнүүдээр олон төрлийн судалгаануудыг хийлгэж, үндэслэл дүгнэлтүүдийг гаргасан. Үүнтэй холбогдуулаад Монгол банк, Хаан банк, Төрийн банкны удирдлагуудыг урьсан. Иргэд тэтгэврийн орлогынхоо 82.6 хувийг зээлийн төлбөртөө өгч, үлдсэн 17 хувиар бусад зардлаа санхүүжүүлж байгаа.

 

Бид иргэдийн хүсэл хэрэгцээг хангасан байдлаар хуульд заасны дагуу индексээр тэтгэврийг нэмэгдүүлж чадахгүй байна.

Иргэдийн зүгээс тэтгэврийн зээлийн хугацааг уян хатан болгох буюу 36 сарын хугацаатай болгох талаар санал санаачилга өгч байгаа. Үүнийг иргэд тайлбарлахдаа, жишээ нь 800 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүн найман сая төгрөгийн зээлийг жилийн 17.8 хувийн хүүтэй авахад зээлийн хугацаанаасаа хамаараад сард төлөх хэмжээ нь ялгаатай. Хоёр жилээр тооцоход 399 мянган төгрөг төлөх бол 36 сарын хугацаанд сар бүр 288 мянган төгрөг төлөх боломжтой. Зөрүү 100 мянган төгрөг нь инфляц өдөөх гэхээсээ илүүтэй, тэр мөнгө нь эм тариа болон өргөн хэрэглээний бараа авах амьдрал ахуйд нь нэмэртэй. Зээлээс чөлөөлөх гээд байгаа, зээлийн хүүг багасах гээд байгаа асуудал огт биш ахмадуудад сар бүр ирж байгаа ачааллыг л бууруулах тухай яригдаж байгаа.

Нийгмийн даатгалын санд тэтгэвэр авч байгаа хувь хэмжээ нь бол тодорхой байгаа. Энэ орлого цалингийн зээлтэй харьцуулахад хэлбэлзэхэд бага, харьцангуй тогтвортой. Гэхдээ эрсдэл байгаа. Мөнгөний бодлогын хороон дээр саналуудыг оруулж, шийдвэр гаргах байх. Тэтгэврийн зээлтэй холбогдуулан хугацааг сунгах, зээлийн хүүг бууруулах гэх мэт иргэдийн шаардлага байгаа ч бид урт хугацаандаа шийдвэрийг гаргаж чадахгүй заавал байлгах нөөц дээрээ л тулгуурлан түр хугацаанд л эх үүсвэр нэмэгдүүлэх арга зам байна. Энэ асуудал дээр анхаарч үзэхийг хүсье. Мөн ахмад настны зээл авах эрсдэлийн жинг 150 хувь болгон тооцсоныг бодлогын хороон дээрээ ярьж шийдвэрлэнэ гэж ойлголоо” гэлээ.  
 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна