ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр 
❄️ 17-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 
❄️18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 
❄️19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 
❄️20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 
❄️21-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 
❄️22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 
❄️23-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Түүнчлэн Пүрэв гараг буюу энэ сарын 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Иймд, иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагаж, ажил, амьдралаа төлөвлөн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна